"БҮХ ХУУЛИУДИЙН ДОТРООС ХАМГИЙН ШУДАРГА, ХАМГИЙН ХАТУУ НЬ ЦАГ ХУГАЦАА" НАДААС УХААНТАЙ ХЭН НЭГЭН ХҮНЭЭС ИШ ТАТАВ

Tuesday, April 6, 2010

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ХУУЛИЙГ БОЛОВСРУУЛЖ БАТАЛСАН ХҮМҮҮС ЮУГАА БОДОЖ БАЙСАН БАЙНА АА, ҮНДСЭН ХУУЛИА МЭДДЭГГҮЙ Л ЮМ БАЙХ ДАА

Та бүхэнд нэг ядаргаатай хуулийн ядаргаатай зохицуулалтаас болж нэгэн компанийг шүүхэд өгөхийн тулд хаягийг Улсын Бүртгэлийн байгууллагаас авах гэж оролдсон талаар тухайн байгууллагын ажилтантай хийсэн чаатаа доор байрлууллаа.


davaakhu_g: САЙН БАЙНА УУ
BUZZ!!!
davaakhu_g: ХАРИУ
davaakhu_g: НЭГ ЗҮЙЛ АСУУМААР БАЙНА АА
davaakhu_g: ТҮВШИРЭХ БОЛОМЖ ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИЙН ХАЯГИЙГ ӨГӨӨЧ
online1890: sain sain bnuu ta
davaakhu_g: САЙН
online1890: ene taliin medeelel manaihaas garah bolomjgui
davaakhu_g: ЯАГААД
davaakhu_g: ЕРДӨӨ Л ХАЯГ ШҮҮ ДЭЭ
davaakhu_g: БИ ЯАЖ МЭДЭХ БОЛОМЖТОЙ ВЭ
davaakhu_g: ХАРИУ
online1890: burtgeliin tuhai huulind uurchlult orood haalttai boltson bgaa
davaakhu_g: ШИНЭ ХУУЛЬ БАТЛАГДСАНЫГ МЭДСЭН
davaakhu_g: ӨНГӨРСӨН 7 САРД БАЙХАА
davaakhu_g: НАДАД ЯМАР БОЛОМЖ БАЙНА
online1890: 6sariin 25nd
online1890: ta 4 orontoi lawlahuudruu holbogdoj bolno
online1890: zarim huuliin etgeeduud uursdiinhee medeelliig tishee ugtsun bdag
davaakhu_g: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН 16 ДУГААР ЗҮЙЛИЙН 17 ДАХЬ ХЭСЭГТ "ТӨР, БАЙГУУЛЛАГА, ХУВЬ ХҮНИЙ НУУЦАД ХАМААРАХГҮЙ АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ХАЙХ ХҮЛЭЭН АВАХ ЭРХТЭЙ" ГЭЖ ЗААСАН БАЙДАГ
davaakhu_g: БИ УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ҮНДЭСЛЭЛИЙГ ЕРӨӨСӨӨ ОЙЛГОХГҮЙ БАЙНА
online1890: 5.5.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд дор дурдсан тохиолдолд улсын бүртгэлийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг гаргаж өгнө:
15.5.1.тухайн мэдээлэлд холбогдох этгээд өөрөө бичгээр зөвшөөрсөн;
15.5.2.хууль хяналтын болон тусгайлан эрх олгогдсон төрийн бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтны албан ёсны хүсэлтийг үндэслэн тухайн байгууллагын чиг үүрэгт хамааралтай лавлагаа, мэдээллийг өгч болно.
davaakhu_g: БИ ҮНДСЭН ХУУЛИАС ИШ ТАТСАН
davaakhu_g: ТАНЫ ХЭЛЖ БАЙГАА ХУУЛЬ ҮНДСЭН ХУУЛИАС ИЛҮҮ ХҮЧИН ЧАДАЛТАЙ БАЙЖ ЧАДАХ УУ
online1890: bid nar ene huuliinhaa daguul uil ajillagaagaa ybuuldag
davaakhu_g: ҮНДСЭН ХУУЛЬ ХАМААГҮЙ ЮУ
online1890: manaih butgeliin baiguullaga uchraas
davaakhu_g: ТАНАЙХ БҮРТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГА УЧРААС ҮНДСЭН ХУУЛЬ ХАМААГҮЙ ГЭСЭН ҮГҮҮ
online1890: tiim bishee
davaakhu_g: ЕР НЬ ХАЯГ НУУЦЛАХЫН АЧ ХОЛБОГДОЛ ЮУ ЮМ БЭ
online1890: manaih uil ajillagaandaa burtgeliin huuliig
online1890: medeej undsen huuliin
davaakhu_g: ТАНАЙХ ҮНДСЭН ХУУЛИА ДАГАЖ МӨРДӨХ ҮҮ
davaakhu_g: ХАРИУ
davaakhu_g: БАЙНА УУ
online1890: medeej dagaj murdulgui yah be
davaakhu_g: ДАХИАД НЭГ ЗҮЙЛ АСУУЖ БОЛОХ УУ
online1890: bolnoo
davaakhu_g: УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХУУЛИЙН ЭНЭ ХҮНДРЭЛИЙГ ҮҮСГЭЖ БАЙГАА ЗОХИЦУУЛАЛТ ХЭР ЗЭРЭГ ЗОХИМЖТОЙ БАЙНА ГЭЖ ТА БОДОЖ БАЙНА
online1890: ta manai huuliin heltes ruu holbogdoj sanal huseltee hubaaltsaarai
online1890: 262903
davaakhu_g: БАЯРЛАЛАА
davaakhu_g: ДАХИАД НЭГ ЗҮЙЛ АСУУЯ
online1890: za
davaakhu_g: БИ УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ЭНЭ ЗОХИЦУУЛАЛТАД ШҮҮМЖЛЭЛТЭЙ ХАНДАЖ БАЙНА Л ДАА
davaakhu_g: НЭЛЭЭН ЭРТНЭЭС ҮҮНИЙГ ШҮҮМЖИЛСЭН НИЙТЛЭЛ ӨӨРИЙНХӨӨ БЛОГТ БИЧЬЕ ГЭЖ БОДОЖ БАЙСАН ЮМ
davaakhu_g: ОДОО ТА БИД ХОЁРЫН ЭНЭ ЧААТЛАСАН ТЕКСТИЙГ ЯМАР НЭГЭН ЗАСВАРГҮЙГЭЭР БАЙРЛУУЛБАЛ ТА ТАТГАЛЗАХ УУ
davaakhu_g: БАС БИ ӨӨРИЙГӨӨ ТАНД ТАНИЛЦУУЛЬЯ
davaakhu_g: НАМАЙГ ӨМГӨӨЛӨГЧ Г.ДАВААХҮҮ ГЭДЭГ
davaakhu_g: ХАРИУ
BUZZ!!!
online1890: ter bol tanii erhiin asuudal
davaakhu_g: ТАНД ТАТГАЛЗАХ ЗҮЙЛ БАЙХГҮЙ ГЭЖ ОЙЛГОЛОО
davaakhu_g: ХАРИУ
davaakhu_g: МИНИЙ БЛОГ http://umguulugch-davaakhuu.blogspot.com/
Last message received on 10.04.07 at 10:41Bookmark

Friday, February 26, 2010

Кредит цагаа гэж..

Энэ ёстой нэг мангар том толгойны өвчин болж байна аа. Хуульчдийн үргэлжилсэн давтан сургалтанд заавал хамрагдах ёстой болж үйл лайгаа эдэлж байна даа. 2008 оноос эхлэн мөрдөгдөж эхэлсэн энэхүү журмаар хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн хуульч болгон сонгон шалгаруулалтынхаа гэрчилгээг цээжээрээ хамгаалахын тулд 3 жил тутамд 30 кредит цагийн сургалтанд хамрагдах ёстой болж байна.
Энэ онд миний 3 жилийн хугацаа дуусна. Тэгэхээр энэ жилдээ багтаагаад 30 кредитээ цуглуулах ёстой гэсэн үг. Гэтэл өнөөдөр дөнгөж эхний ганц кредитээ олж авлаа. Хэрвээ энэ жил 30 кредитээ цуглуулж чадахгүй бол хуульчийн сонгон шалгаруулалтын гэрчилгээ будаа, тэрийг дагаад өмгөөллийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бас будаа болно гэсэн үг. Тэгэхээр яаж ийж байгаад л тэр 30 кредитийг нь хэрэгтэй хэрэггүй баахан сургалтуудад нь хамрагдаж байгаад олж авах хэрэгтэй болж байна. Энэ хэтэрхий муйхар арга биш гэж үү. Бид зах зээлийн эдийн засагтай нийгэмд амьдарч байгаа гэж ойлгож байгаа. Зах зээлийн эдийн засгийн орчинд дасан зохицож оршин тогтнож чадах эсэх нь тухайн өмгөөлөгчийн өөрийнх нь ухамсрын л хэрэг. Би лав хувьдаа тэрхүү давтан сургалтуудад хамрагдсанаараа айхтар мундаг сайн өмгөөлөгч болно гэж бодохгүй л байна. Сайн хуульч, сайн өмгөөлөгч байхын тулд өөрийгөө хэний ч албадлаггүйгээр хөгжүүлэх нь хамгийн чухал асуудал биш гэж үү. Хэрвээ тэгж өөрийгөө хөгжүүлж сайжруулах хүсэл сонирхол байхгүй бол зах зээлийн үл үзэгдэх гар гэгддэг хуулийнхаа дагуу шахагдаад л гарна л биз дээ. Тэрний төлөө ХЗДХЯ, ХЗҮХ зэрэг байгууллагууд санаа зовоод л... Гэхдээ давтан сургалтууд огт хэрэггүй гэж байгаа юм биш. Тэрэнд заавал албадаж хамруулж байгаа нь шал утгагүй. Харин хүний амьдрал хувь заяаг шийдвэрлэж байдаг шүүгчид харин заавал давтан сургалтад хамрагдаж байх нь зүй ёсны асуудал. Магадгүй тэд тухайн шийдвэрлэж байгаа хэрэг маргаан дээрээ зөв шийдэх буруу шийдэх нь хэнд ч хамаагүй авдаг цалингаа авч л байдаг. Магадгүй энэ нь шүүгчдийг өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлийг нь өдөөхгүй байхыг үгүйсгэхгүй. Харин өмгөөлөгч миний хувьд бол аль болох ур чадвар сайтай, үйлчлүүлэгчийнхээ эрхийг хамгаалж чаддаг байх миний орлогтой шууд хамааралтай байдаг. Тэгэхээр би орлог сайтай байхын тулд ур чадвар, мэдлэг сайтай байх шаардлагатай, тийм байхын тулд би өөрийгөө байнга хөгжүүлж байх шаардлага урган гарч байдаг. Үүгээр би юу хэлэх гээд байна вэ гэвэл намайг заавал албадах хэрэггүй л байхгүй юу. Харин эсрэгээрээ надаас авч байгаа сургалтын төлбөр хэн нэгэнд нь чухал байж магадгүй л юм. Бяцхан тооцоо хийж үзье. Монгол Улсад ойролцоогоор 1000 орчим өмгөөлөгч байдаг гэсэн. Тэд бүгдээрээ 3 жилд 30 кредит цуглуулах ёстой. 1 кредит цагийн төлбөр 10000 орчим үнэтэй. 10000 төгрөгийг 30 кредитээр үржүүлбэл 300000 мянган төгрөг болно. Энэ 300000 төгрөгийг 1000 өмгөөлөгчөөрөө үржүүлбэл 300000000 төгрөг болно биз дээ. Гурван зуун сая төгрөг бид нараас ... Тэгсэн атлаа шүүгч, прокуроруудаас төлбөр авдаггүй юм шиг байна лээ. Эрх бүхий албан тушаалтан нь миний энэ бичлэгийг уншаасай, тэгээд нэгийг бодоосой... Ер нь ийм байх хэрэгтэй гэж үү...

Friday, February 19, 2010

Сайн байцгаана уу

Сайн байцгаана уу. Би блог бичих гээд л будилаад байна. Энэ блогоос өмнө банжиг дээр нэг блог нээгээд овоо гайгүй юм бичих санаатай байж байсан чинь би өөрөө блогруугаа нэвтэрч чадахаа больчихлоо. Тэгээд энэ блогыг шинээр нээж байна даа. Гайгүй гайгүй юм бичихийг хичээнэ ээ. Та бүхэн сэтгэгдлээ сайн бичиж байгаарай. Надад тусалж байгаарай.